
Мэдээлэл
Мэдээ, гарын авлага, сургалт.
SmartGPS-ийн мэдээ, зөвлөгөө, гарын авлага, түгээмэл асуулт болон сургалтын видеонууд.
Түгээмэл асуулт
Байнга асуудаг зүйлс
Төхөөрөмж нь хиймэл дагуулаас байршлаа тодорхойлж, үүрэн холбооны 2G, 3G, 4G сүлжээгээр хяналтын систем рүү мэдээллээ илгээнэ. Ингэснээр та тээврийн хэрэгслийнхээ байршил, хурд, чиглэлийг цаг алдалгүй харна.
Ажиллана. Сүлжээ тасарсан үед төхөөрөмж мэдээллээ дотоод санах ойдоо хадгалж, сүлжээнд дахин холбогдмогц бүгдийг нь илгээдэг. Тиймээс алслагдсан уурхай, хээрийн замд ч мэдээлэл тасрахгүй.
Нэг тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулахад дунджаар 1–2 цаг, түлшний мэдрэгч нэмж тохируулбал 3–4 цаг зарцуулна. Флотын хэмжээнээс хамааран хуваарь гаргаж ажиллана.
Түлшний түвшин хэмжигчийг зөв калибровк хийсэн тохиолдолд нарийвчлал өндөр байдаг. Цэнэглэлт, зарцуулалт, алдагдлыг график хэлбэрээр харуулж, сэжигтэй хэлбэлзэлд анхааруулга үүсгэнэ.
Газрын зураг дээр тодорхой бүсийг зурж өгөхөд тээврийн хэрэгсэл тэр бүсээс гарах, орох бүрд систем автоматаар мэдэгдэл илгээнэ. Уурхайн талбай, агуулах, үйлчилгээний бүс хянахад өргөн ашиглагдана.